Битий уурла хүнүүс минь....

2009 оны 12-р сарын 29 Нийтэлсэн odtuja

Суудал тавиагүй хүүд бүү уурла, эмээ минь

Магадгүй та залуу харагдсан байх, харин ч та баярлаарай

Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла, бүсгүй минь

Магадгүй та таалагдаад өдсөн байх, харин ч та баярлаарай

Гэрийн ажилдаа туслаагүй охиндоо бүү уурла, ээжээ

Магадгүй бусдын ажилд туслаад завгүй байсс байх, харин ч та баярлаарай

Ээж  аавынхаа зэмлэлд бүү уурла, хүүхдүүдээ

Магадгүй тэд чам шиг залуу явснаа мартчихсан байх, ойлгоорой

Мөнгө зээлүүлээгүй найздаа бүү уурла, эрхмээ

Итгэлээ зээлдүүлж болохгүй гэдгийг ухааруулж өгсөнд нь баярлаарай

Чамайг тоогоогүй бүсгүйд бүү уурла, залуу минь

Дараагийн бүсгүйтэй учрах боломж өгсс түүнд, харин ч та баярлаарай

Оройтож ирсэн хүүдээ бүү уурла, ааваа

Магадгүй унааны мөнгөө айлын охинд өгчихөөд алхаж ирсэн байх, харин ч та баярлаарай


Рекламны пауз биш ээ!

2009 оны 12-р сарын 12 Нийтэлсэн odtuja

Хүнүүс минь, Ронда Бёрн (Rhonda Byrne) ийн НУУЦ (Secret) гэдэг номыг заавал олж уншаарай. Энэ бүтээл таны хувь заяаг өөрчлөх болно.Та алтан боломжоо бүү алдаарай!

Интэр номын дэлгүүрт зарагдаж байлээ, үнэ нь 8000төг.

гипноз буюу ховс

2009 оны 10-р сарын 14 Нийтэлсэн odtuja

амьтдыг ховсдож байгаа нь

2009 оны 10-р сарын 11 Нийтэлсэн odtuja

Хамгийн анхны удамшлын хуулбар

2009 оны 10-р сарын 06 Нийтэлсэн odtuja

1997 оны 2-р сард сонин хэвлэлийн нүүрэнд өхөөрдөм хөөрхөн хонины зураг нийтлэгдсэн билээ.Энэ нь удамшлын аргаар өөр хөхтөн амьтнаас удамшлын аргаар гаргаж авсан Долли хонь байв.Удамшлын олон эрдэмтэд генийг хуулбарлах нь байж болшгүй гэж үзэж байсан зүйл байлаа.Хэдхэн сарын дараа Шотландын Розлины их сургуульд Молли,Полли нэртэй өөр 2 хонийг удамшлын аргаар гарган авчээ.Генетикийн хуулбар бий болсноор хүнийг ахин хуулах эсэхийн талаар маргалдаж эхлэв.АНУ-ын биотехнологийн фирм АСТ 2001 онд анх удаа хүний үр хөврөлийг хуулбарлан гаргаж авснаар айдас улам нэмэгджээ.Долли хонь 6 жилийн дараа үхсэн байна.

Та үүнийг мэдэх үү?

2009 оны 10-р сарын 06 Нийтэлсэн odtuja
Эвшээх Дэлгэрэнгүй»
Итгэл мөрөөдөлдөө үнэнч яваарай.Хэрэв та хэн нэгний сэтгэлд дурласан бол хэзээ ч алдахгүй.Тэр бол таны зөв сонголт юм. Дэлгэрэнгүй»

BODY ART-HAND ANIMALS

2009 оны 10-р сарын 03 Нийтэлсэн odtuja
 Дэлгэрэнгүй»

Сонирхолтой зурагнууд

2009 оны 10-р сарын 03 Нийтэлсэн odtuja

illusion

 Дэлгэрэнгүй»

Хүний цусны бүлэг

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн odtuja
Өөрийн цусны бүлгээр зан чанараа мэдэх. Хэрвээ өөрийн цусны бүлгээ мэлэхгүй бол аавынхаа цусны бүлгийг асуухад л хангалттай юм байна шүү.  Дэлгэрэнгүй»

Саван хирийг хэрхэн арилгадаг вэ?

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн odtuja
Угтаа бол саван нь бактерийн эсрэг бодис биш юм. Хүний арьсан дээр үхсэн арьс, хатсан хөлс, төрөл бүрийн бактерий, тослог ихээр байдаг. Саван зөвхөн эдгээрийг зайлуулдаг байнаа. Тос, ус хоёрыг яаж ч хольсон салан ялгардаг.  Дэлгэрэнгүй»

Улаан өнгө бухыг догшруулдаг уу?

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн odtuja
Харин улаан өнгө буханд биш хүнд нөлөөлдөг юм. Улаан өнгө нь хүний цусны даралтыг нэмж, зүрхний цохилтыг хурдасгадаг ажээ.  Дэлгэрэнгүй»

Үс яагаад цайдаг вэ?

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн odtuja
Уг нь үс гэдэг чинь голдоо нүхтэй, дотроо меланин гэдэг будгийн пигмент агуулсан хоолой шүү дээ. Залуу хүний үсний голын энэ нүхэнд нь үсэнд өнгө өгдөг меланиныг барьж байдаг нэгэн шингэн байдаг байна. Нас ахихад тэрхүү шингэн алга болдог бөгөөд шингэн алга болоход будгийн эсүүд барьцгүй болдгоос зөвхөн хий үлдэнэ.  Дэлгэрэнгүй»

Биологийн цаг гэж юу вэ?

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн odtuja

 

Хавар болоход хүний амьдрах идэвхи яагаад нэмэгддэг вэ?  Хонь яагаад хавар хургалдаг вэ? Шувууд яагаад хавар болонгуут сүргээрээ нүүдэллэдэг вэ? Энэ үед сэтгэл зүй болон биеийн өөрчлөлтөнд ву нөлөөлдөг вэ?

 

            Хүний бие махбодь өдөр бүр ижил цагт автоматаар тодорхой үйлдэл гүйцэтгэж, биеийн дулаанаа өөрчилж, даавар ялгаруулдаг. Бид үүнийг ихэнхдээ анзаардаггүй. Жишээ нь: хүний бие биологийн цагтаа тохируулан орой болоход даарахгүйн тулд, дулаанаа багасган, өглөө босоход өдөр идэвхитэй байхын тулд дулаанаа нэмдэг. Өөрөөр хэлбэл хүний биеийн дулаан өдрийн турш солигдож байдаг.

 

            Байгалийн энэ гайхалтай зохицилдолгоог амьтдын төв тархины тус газар оршдог бяцхан нүдэнд үл ажиглагдам өнчин тархины даавар бий болгодог. Амьтдын үржлийн идэвх улиралтай холбоотой идэвхждэгийг бид бүгдээр мэднэ. Туршилтаар үзэхэд гипофез даавар ялгаруулдаг амьтад ижил хугацаанд төллөх нь биологийн тоололтой холбоотой болох нь батлагдсан.

 

            Биологийн хэмнэлийг зохицуулдаг өнчин тархинаас ялгардаг “мелатонин” даавар үүнд нөлөөлдөг. Энэ дааврын ялгарах хэмжээ нь гадаад орчны өдөр, шөнийн ялгааг ялгаж өгдөг. өөрөөр хэлбэл биеийн цаг нь өдөр, шөнөөр өөр өөр ажилладаг.

 

            Ан амьтад намар өдөр богиносоход үржилд орж, өвлийн турш хээлээ тээн хавар төллөж, шувуу, загас зэрэг хөхтөн бус амьтад, зарим нэг сүүн тэжээлтэн амьтад яагаад мөн хаврыг сонгож өсч, үрждэг болохыг үржлээс бусад үед энэ булчирхай ямар үүрэгтэй болохыг судалсаар байна.

 

            Энэ судалгааны зорилго нь амьтад ихэнх нь намар хээлтэн, хавар төллөдөг тул ижил хугацаанд үржүүлж, тодорхой улиралд зах зээл дээр мах хэрэгцээнээс хэтэрч элбэгшдэг тул биологийн цагийнх нь дагуу үржлийн хугацааг нь өөрчлөн, жилийн туршид хувиарлаж болох юм байна.

 

амар тайван амьдрахуйн зурлага

2009 оны 10-р сарын 02 Нийтэлсэн odtuja
Далай ламын сургаалаас... Дэлгэрэнгүй»